Агуулга руу шилжих

Танд юугаар туслах вэ?

Хамгийн түгээмэл асуултын хариултууд. Хайсан хариултаа олохгүй бол бидэнтэй шууд холбогдоорой.

Хариултууд

Түгээмэл асуултууд

Гишүүнчлэл хэрхэн ажилладаг вэ?

Нэг гишүүнчлэлээр Wellzo дээрх аль ч студид цаг захиалах боломжтой. Тохирох цагаа сонгож захиалаад, очоод ирцээ бүртгүүлээрэй. Хүссэн үедээ өөр студи сонгож болно.

Гишүүнчлэлээ түр зогсоож болох уу?

Тийм. Гишүүнчлэл бүрд царцаах хоног багтана — 1 мөчлөгт 7, 3 мөчлөгт 30, 6 мөчлөгт 60 хоног. Апп доторх "Гишүүнчлэл" хэсгээс эрхээ түр зогсоогоод, бэлэн болмогцоо үргэлжлүүлээрэй.

Студид очоод хэрхэн ирцээ бүртгүүлэх вэ?

Ирц эхлэхээс 15 минутын өмнөөс студид байрлах QR кодыг Wellzo аппаараа уншуулна.

Захиалгаа цуцалбал ирц буцаж орох уу?

Тийм. Ирц эхлэхээс 3 ба түүнээс дээш цагийн өмнө аппаас цуцалбал ирц тань буцаж орно. 3 цагаас бага хугацаа үлдсэн үед цуцалбал ирц ашигласанд тооцогдоно.

Студи эрхэлдэг бол Wellzo-д хэрхэн нэгдэх вэ?

«Студиүдэд» цэсээр дамжуулан бидэнтэй холбогдоорой. Та Wellzo-д ямар үйлчилгээгээ байршуулах, хэдэн цагт захиалга авах боломжтой байхыг өөрөө сонгоно.

Нэмэлт тусламж

Бидэнтэй шууд ярилцах

Бид ажлын өдрүүдэд Улаанбаатарын цагаар и-мэйл болон утсаар хариулдаг.